Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Huawei Евразийн бүсийн “Дата төв болон үүлэн технологийн форум” Узбекистан улсад зохион байгуулагдлаа

2022.10

10-р сарын 3-ны өдөр, уг форумын хүрээнд Huawei компани Цахим засаглалын төслийн удирдлагын төвтэй хамтран Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны яамны дэмжлэгтэйгээр HUAWEI Day 0 стратегийн хуралдааныг зохион байгуулж буй бөгөөд, гол сэдэв нь:

"Еврази дахь дижитал хөгжлийг хурдасгахын тулд бүрэн стек мэдээллийн төвийн экосистемийг хамтран байгуулах."

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн сайд Шерзод Шерматов уг арга хэмжээг нээж мэндчилгээ дэвшүүлж, "Дижитал Узбекистан"-ын хөгжлийн гол ололт амжилт, тус улсын мэдээллийн технологийн бүхий л чадавхийг хэрэгжүүлэх талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг онцлон тэмдэглэв.

Huawei-ийн Евроазийн бүсийн ерөнхийлөгч Даниел Жоу мөн мэндчилгээ дэвшүүлэн, Узбекистан дижитал хөгжлийн салбарт томоохон амжилт гаргасныг онцлон тэмдэглэж, саяхан нийтэлсэн НҮБ-аас цахим засгийн газрын хөгжлийн дэлхийн чансааны тайланд 18-р байранд орж, 2022 оны дэлхийн инновацийн индекст Узбекистан улс оноогоо 4-р ахиулсан талаар дурьдлаа.

"Узбекистан нь дэлхийн дижитал чиг хандлагын хүрээнд амжилттай хөгжиж, төрийн үйлчилгээний дижитал хувьслыг эрчимжүүлэхэд идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байна. Олон улс энэ чиг хандлагыг дагаж байгаа хэдий ч тэд ихэвчлэн Узбекистан улсын адилаар үүлэн технологийг хөгжлийнхөө үндсэн суурийг болгож чадаагүй. Нэгдсэн дата төвийг байгуулснаар Узбекистан улс үнэмлэхүй чадавхи бүхий дата төвүүдийн үүд хаалгыг нээсэн.

Үндэсний дата төвийг бий болгох төсөл нь бусад улс оронд үлгэр жишээ болж, Евро-Азийн экосистемийг хамтран байгуулж, хамтдаа ялалт байгуулахын тулд бид үүнийг хуваалцаж байна" гэж Huawei компанийн Евразийн бүс нутгийн ерөнхийлөгч Даниэль Жоу мэндчилгээний үеэр хэллээ.

Стратегийн хуралдаан нь дата төвийн зураг төсөл, бүтээн байгуулалт, ашиглалт, үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэх, хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцох хүрээнд болсон. Хэлэлцсэн гол чиглэлүүдийн дунд дижиталчлалыг хөгжүүлэх бодит хэрэгцээ, шинэ боломжууд, дата төв, үүлэн сүлжээ байгуулах практик талууд, бүс нутагт дижитал хөгжлийг хурдасгахын тулд хиймэл оюун ухааныг ашиглах гэх мэт хэлэлцүүлгүүд явагдлаа. Хуралд “Цахим засаглал” төслийн удирдагч Азиз Мухитдинов болон iKS-Consulting, IKS-Media, Uptime Institute, ZBS зэрэг томоохон байгууллага, компаниудын төлөөлөл оролцож, илтгэл тавьсан.

Ташкент хотод үүлэн технологи, дата төвүүдийн стратегийн хуралдааныг зохион байгуулах нь дижитал хөгжлийн чиглэлээр Узбекистан улсын сүүлийн үед хэрэгжүүлж буй амжилттай туршлагаас үүдэлтэй юм. 2022 оны наймдугаар сарын 27-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсад Huawei компанитай хамтран хэрэгжүүлж буй “Цахим засаг” системийн мэдээлэл хадгалах, боловсруулах нэгдсэн төвийн нээлт болсон. Уг дата төв нь олон улсын стандартын дагуу баригдсан бөгөөд олон улсын "Uptime" хүрээлэнгээс олгосон TIER III гэрчилгээтэй. Уг төслийг Узбекистаны Ерөнхийлөгчид танилцуулж, төрийн үйлчилгээ, аж үйлдвэр, эдийн засгийн янз бүрийн салбарыг цаашид дижиталчилах үндэс суурийг тавьсан юм.

Huawei компани Узбекистан улсад 23 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус улсын мэдээллийн технологийн дэд бүтцийг бэхжүүлэх төрийн чухал төслүүд, тэр дундаа 5G сүлжээг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах төслүүдэд оролцож байна. Бүгд Найрамдах Узбекистан улсад үүлэн технологийг нэвтрүүлэх, дижитал чадавхийг хөгжүүлэхэд цаашид технологийн хувь нэмэр оруулах зорилгоор 2022 оны 5-р сарын 23-ны өдөр Huawei компани Цахим засаглалын төслийн удирдлагын төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.