Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Монгол дахь Huawei

Хуавей компани нь дэлхийн 170 гаруй улсын мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G сүлжээний технологийг түгээж буй олон улсын компани бөгөөд мэдээлэл харилцаа холбоо технологийн урт удаан хугацааны хөгжил, салбарын ажиллах хүчний ур чадварыг дэмжих зорилгоор дэлхийн 130+ гаруй орны олон улсын байгууллага,компаниудын 30000 гаруй сурагч мэргэжилтнүүдэд дэвшилтэт технологид суурилсан төрөл бүрийн сургалт, үйл ажиллагаа,хөгжүүлэлтийг хийсэн туршлагатай. Хуавей компани Монгол улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 50 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай олон улсын мэргэжлийн сертификаттай монгол болон олон улсын инженер мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол улсын хот, аймгийн төвөөс эхлэн алслагдсан сум, баг хүртэл нэвтрүүлж; “Бүрэн холбогдсон дижитал ертөнцийг хувь хүн, айл гэр, албан байгууллага бүрд түгээх” уриагаа хэрэгжүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.