Huawei компанийн удирдлагууд Mobile World Congress дахь Цахим хөгжил, харилцаа холбооны яамын booth-ээр зочиллоо

Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу


Huawei компанийн удирдлагууд Mobile World Congress дахь Цахим хөгжил, харилцаа холбооны яамын booth-ээр зочиллоо

2024.03.18

Huawei компанийн Олон улсын харилцааны газрын дэд ерөнхийлөгч Chen Liang, Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Song Yaxu нар Mobile World Congress дахь Цахим хөгжил, харилцаа холбооны яамын booth-ээр зочилж, Засгийн газрын цахим шилжилтийн ажлууд, хувийн хэвшлийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа.

Энэ хүрээнд ЦХХХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх төслийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгтэй санал солилцож, цаашид илүү үр дүнтэй, нягт хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Үүний дараагаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд мөн Huawei компанийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцав. Huawei энэ жилийн MWC-т хамгийн том талбайд, хамгийн олон дэвшилтэт технологио танилцуулан оролцож байна.