Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

ХУАВЕЙ “SEEDS FOR THE FUTURE” 2023 ХӨТӨЛБӨР

2023.11.29

Мэдээллийн технологийн "1000 инженер бэлтгэх" хөтөлбөрийн хүрээнд Катар улсын нийслэл Доха хотод "Seeds for the Future"  хөтөлбөр 2023 оны 9-р сарын 2-ний өдрөөс 9-ний өдрийг хүртэл долоо хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хөтөлбөрт 15 орны 175 мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Монгол улсаа төлөөлөн Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон харилцаа холбоо мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг уг хөтөлбөрт амжилттай оролцлоо. Монгол улсаа төлөөлөн оролцсон мэргэжилтнүүд хоёр баг болон хөтөлбөрт оролцсоноос “Techcare” буюу эмийн хэрэглээг зохицуулах аппликэйшны төслийг санаачилсан баг шилдэг 6 багийн нэгээр дараагийн шатанд шалгаран 9-р сарын 10-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл Дубай хотод зохион байгуулагдсан T4G Accelerator Camp хөтөлбөрт амжилттай оролцлоо.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОХ АРГА ХЭМЖЭЭ “GLOBAL VILLAGE

Энэ жилийн "Seeds for the future 2023” хөтөлбөрийн онцлох арга хэмжээний нэг болох Global Village арга хэмжээнд хөтөлбөрт оролцож буй 15 орны оролцогчид улс үндэстний онцлог соёл уламлалаа танилцуулсан урлагийн хөтөлбөр, танилцуулга бэлдэн ирж соёлын солилцоог хийсэн онцлогтой арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээ Катарын Олимп, Спортын Музейд зохион байгуулсан ба Азербайжан, Бахрейн, Ирак, Йордан, Казахстан, Кувейт, Киргиз, Ливан, Монгол, Оман, Катар, Пакистан, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс, Узбекистан зэрэг улсаас оролцсон. Улс орон бүрийн төлөөлөгчид улс үндэстний соёл, уламжлал, аялал жуулчлалын сонирхол, хэл, мөнгө, ашигт малтмал, хоол, улс төрийн тогтолцоо, уламжлалт хувцас зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан мэдээлэл мэдлэгээ солилцсон. Монгол улсын хувьд хөтөлбөрт оролцож буй дундад азын орнуудын оролцогчдод Монголын уламжлалт бүжиг, хөөмийг танилцуулан монгол улсын ёс, соёл өв уламжлалын онцлогийг таниулсан.

2023 оны 9 сард зохион байгуулсан “Seeds for the future” хөтөлбөрт анх удаа Катар улсын Доха хотод зохион байгуулагдсан. Оролцогчид дэлхий нийтэд тулгараад буй асуудлыг технологи дээр суурилан шийдвэрлэх төсөл боловсруулан өрсөлдсөн. Шилдэг 6 багийн мэргэжилтнүүд Дубай хотод зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцон шалгарсан  төслийн санаагаа дараагийн түвшинд хэрэгжүүлэхэд мэргэжлийн экспертүүдээс сургалт зөвлөгөө аван төслийг дараагийн шатанд танилцуулах, санхүүгийн хөрөнгө оруулалт авахад бэлтгэж өгсөн.

“Seeds for the future” хөтөлбөрт амжилттай оролцож ирсэн 10 залуу мэргэжилтэнтэй Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал уулзаж хөтөлбөрийн талаарх санал сэтгэгдэл болон Монгол улсын дижитал шилжилттэй холбоотой хийгдэж буй ажил төлөвлөгөөг танилцуулсан уулзалтыг зохион байгууллаа. Н.Учрал сайдын зүгээс энэхүү төсөл хөтөлбөр нь Монгол улсад 1000 инженерийг бэлтгэх хөтөлбөрийн нэг хэсэг гэдгийг онцлон хөтөлбөрт оролцсон мэргэжилтнүүдийн идэвх санаачилгатай амжилттай  оролцсонд дараагийн мэдээлэл технологийн инженер бэлтгэхэд хувь нэмэр үзүүлж буйг илэрхийлсэн.