Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Huawei Монгол дахь салбарын ажилчид нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарьлаа.

2022.08.31
tree planting 2

(2022.08.29 Улаанбаатар хот)

Huawei компани нь дэлхийн дулаарал, ногоон хөгжил, ногоон дэд бүтэц гэх мэт орчин үед дэлхий дахинаа тулгамдаж буй байгаль орчны асуудалд гүн гүнзгий ач холбогдол өгч эдгээр асуудлуудад салбартаа чиглэсэн тохирох гарц шийдлийг хайж олохоор хичээнгүйлэн ажилладаг билээ.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын компаний хувьд Huawei Монгол дахь салбарын ажилтан мэргэжилтнүүд нийгмийн хариуцлагын хүрээнд амралтын өдрөөр Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум Мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж гачууртад байрлах Мод үржүүлгийн талбайд мод тарьлаа.

Уг цэцэрлэгт хүрээлэн нь 2030 он гэхэд үрсэлгээгээр 120 гаруй сая модыг тарих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бид уг том ажлын нэгээхэн хэсэг болсондоо баяртай байна.

Huawei Монгол дахь салбар дараа дараагын жилүүдэд уг ажилд илүү өргөн цар хүрээтэй идэвхитэй оролцож ногоон хөгжлийн нэг хэсэг болох сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологийг ашиглан гэр хорооллийн дэд бүтцийг сайжруулах туршилтын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.