Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Шэньжэнь, тогтвортой мега хот

2022.07.08

[2022.07.08 ]( БНХАУ, Шэньжэнь хот)Ухаалаг хот гэдэг нь бодит цаг хугацаанд асар их хэмжээний дата өгөгдлийг барьж, боловсруулдаг ухаалаг мэдрэгч бүхий системээр тоноглогдсон хотын дэд бүтцийг хэлдэг. Уг дэд бүтцийн  систем нь ойлгоход маш энгийн учраас хотын удирдлагууд нарийн ширийн зүйлсийг олж харахын зэрэгцээ том зургаар нь бас харж чадах боломжийг олгож байдаг. Замын хөдөлгөөний урсгал, ариун цэврийн байгууламж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нь хурдацтай хөгжиж буй хотуудад ч орхигдолгүйгээр зохицуулах боломжтой.

Huawei компани нь Шеньжень хотын цахилгаан сүлжээний менежмент, Маван чингэлэг боомтын ложистик, 5G-ийг дэмждэг олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хөнгөвчлөхөд хувь нэмэр оруулж байна.

Хятадын дөрөв дэх том хот болох Huawei-гийн төрөлх хот нь тогтвортой өсөлтийн том жишиг юм. Шеньжень хот нь 80-аад оны эхэн үеийн жижиг суурин газраас 13 сая хүн амтай Хятадад технологийн хөгжлийг авчирсан  асар том метрополис болж чадсан юм.

Хурдацтай хөгжиж буй хотууд ихэвчлэн агаарын бохирдол, замын түгжрэлд өртөж, заримдаа хог хаягдал дахин боловсруулах гэх мэт энгийн боловч чухал ажлуудад дарагддаг. Шэньжэнь хотод автобус, такси цахилгаанаар ажилладаг нь агаарын бохирдлыг буурулахад ихээхэн тус болдог. Хотын нэгдүгээр зэрэглэлийн дижитал дэд бүтэц нь бүх оршин суугчдын амьдралын чадварыг дэмжиж илүү ухаалаг, азз жаргалтай амьдрахад тусладаг. Хотын хэмжээнд ногоон байгууламж ихтэй тул энэ нь нь бусад мега хотууд шиг эдсанагдахгүй илүү ногоон бас аюулгүй санагдуулдаг.

Тэгвэл Хятадын технологийн нийслэлд амьдрахад ямар санагддаг вэ? “Shenzhen дахь амралтын өдөр” влогийг хүлээн авч үзнэ үү.

Part 1, Ногоон бас амьдрахад хялбар

Part 2, Бүх төлбөр тооцоог утаснаас