Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Huawei ОУ-ын шинэ эрчим хүчний уулзалтанд оролцож дижитал эрчим хүчний бүтээгдэхүүн, шийдлүүдийг танилцууллаа

2022.09.29

Huawei компани нь Улаанбаатар хотод есдүгээр сарын 28-29ны хооронд Corporate Hotel and Convention Centre-д зохион байгуулагдсан Олон Улсын Шинэ эрчим хүчний дээд хэмжээний уулзалтанд Евро Азийн бүсийн дистрибьютер Photomate-тэй хамтран спонсороор амжилттай оролцлоо. Энэхүү чуулга уулзалтанд Монгол улс болон Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж ба түүнд тулгарч буй асуудлууд, эрчим хүчний сүлжээний бүтцийн талаар хэлэлцүүлэг болон илтгэлүүдийг мэргэжилтнүүд танилцуулсан.

Huawei Монгол дахь салбарын дижитал эрчим хүчний эксперт О.Борхүү Huawei-ийн эрчим хүчний салбар тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, нарны цахилгаан станц-ын салбарт инновациар баялаг шинэ технологиос бүрдсэн хөгжүүлэлтийн талаар танилцууллаа. Энэхүү илтгэлд эрчим хүчний дижиталчлал болон хиймэл оюун ухаан хэрхэн нарны цахилгаан станцад ажиллаж байгаа тухай болон давуу талуудыг онцгойлон ярьлаа.

Эдгээрээс Эрчим хүч хадгалах системний optimization монгол орны хүйтэн нөхцөлд хэрхэн ашиглаж болох түүнчлэн нарны зайн буюу PV модулийн optimizer-ийг зөвхөн том чадлийн нарны цахилгаан станц бус айл өрхөд хэрхэн ашиглаж үр дүнтэй ажиллуулах талаар ярьсан нь үзэгчдийн сонирхолыг татсан. Huawei компани эрчим хүчний салбарт хиймэл оюун ухаан ба big-data analyzer хөгжүүлснээр нийт ашигтай ажиллагааг 10 аас дээш хувиар ихэсгэж байна.

Huawei Евро-Азийн дистрибютор Photomate-ийн мэргэжилтэн Michael энэхүү чуулганд Европ-ийн орнуудад айл өрхийн нарны эрчим хүчний хэрэглээ хэрхэн хурдацтай тэлж буй тухай мөн Huawei компаний бүтээгдэхүүнийг яагаад дэлхийд №1-т эрэмбэлэгдэж буй тухай танилцуулав.

Huawei Монгол дахь салбарын Дижитал эрчим хүчний төслийн тэргүүн О.Одсайхан хурлын үеэр салбарын мэргэжилтнүүдтэй хамт Цахим эрчим хүч болон эрчим хүчний салбарт хийгдэж буй технологийн шинэчлэл, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, үзэгчдийн асуултанд хариуллаа.

Хурлын үеэр Huawei-ийн танилцуулах хэсэгт айл өрхийн хэмжээнд өргөн ашиглагдаж байгаа Sun 2000 инвертерийн цуврал, Luna 2000 баттерэйн цувралийг бодитоор авчран үзүүлсэн ба Телеком ногоон эрчим хүчний төхөөрөмжүүд мөн эдгээрийн ашигт үйлийн коэффицент давуу талууд болон эрчим хүчний дижиталчлал-ийн талаар, модульчлагдсан загвар дизайн эцсийн хэрэглэгчид хичнээн хялбар болж буй туршлагыг хүрэлцэн ирсэн зочидтой хуваалцлаа.