Huawei Монгол дахь салбар Ид шидийн оронд хандив өглөө
Huawei Олон нийттэй харилцах, Хүний нөөц болон Захиргааны албанаас санаачлан компаний нийгмийн хариуцлагын хүрээнд Улиастай-д байрлах Ид шидийн орон 2 төвд электрон бараа, компьютер, шаардлагатай хоол хүнсний материал болон сурагчдын хичээлийн хэрэгсэл зэрэг нэн хэрэгтэй зүйлсийг хандивлалаа.
Ид шидийн орон төслийг анх 2016 онд Лантуун Дохио төрийн бус байгууллагаас санаачилж эхлүүлсэн бөгөөд 2017 оноос эхлэн идэвхитэй үйл ажиллагаагаа явуулжээ. Одоогоор хүүхдийн эрхийг хамгаалж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах байраар хангаж, хууль зүйн зөвлөгөө сэтгэлзүйн зөвлөгөөг өгөхөөс гадна хүүхэд хөгжлийн төвийг ажиллуулж хотын алслагдсан хэсэгт байрлах сурагчдад төрөл бүрийн хөгжүүлэх хичээл сургалтуудыг ордог байна.
Huawei нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхдийн хөгжил боловсролд нэн тэргүүний анхаарал хандуулдаг ба дэлхий даяар байрлах 190 гаруй орны салбар бүр жилдээ уг асуудлаар туслалцаа шаардлагатай бүлгийнхэнд хандив өгч дэмжиж ажилладаг билээ.
Дашрамд дурьдхад Huawei Монгол дахь салбарын захирал Андрей МХХТ-ийн салбарын хөгжлийн 4 үндсэн чиглэлийг стратегийн гол чиг үүргээ болгон ажиллахаар зорьж байна. Үүнд:
Нэгдүгээрт, МХХТ-ийн дэд бүтцэд шинээр гарч ирж буй технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих,
Хоёрдугаарт, хөдөө орон нутагт дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,.
Гуравт, хил дамнасан шилэн кабелийн сүлжээг сайжруулж, бүс нутгийн дижитал эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх,
Эцэст нь шинэ эдийн засгийн гол хэсэг болох мэдээллийн элементүүдийг бэлтгэж Cloud, AI болон 5G шинэ эдийн засгийн ирээдүйн суурийг бэлдэхэд дэмжлэг болгоход оршино.
Huawei нь уг төсөлд хувь нэмэр оруулж дэмжих зорилготойгоор тус төвд хэрэгтэй зүйлсийг хандивлаж талууд цаашдаа ч мөн хамтран ажиллах талаар санал солилцлоо.