Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

“И-Монгол академи” УТҮГ, Huawei-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

2022.06.16

( 2022.06.16 Улаанбаатар хот.)ХХМТ-ийн салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, сургалтын чиглэлд И-Монгол академи Huawei компанитай хамтран ажиллана.

“И-Монгол академи” УТҮГ, Huawei-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт И-Монгол академийн захирал Л.Энхбат, Хуавей техноложи компанийн захирал Сунг Яшу гарын үсэг зурлаа.

Талууд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэх чиглэлд хамтран ажиллах юм.

Дашрамд дурдхад Huawei МХХТ-ийн салбарын хөгжлийн 4 үндсэн чиглэлийг стратегийн гол чиг үүргээ болгон ажилладаг. Үүнд:

Эхлээд МХХТ-ийн дэд бүтцэд шинээр гарч ирж буй технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих,

Хоёрдугаарт, хөдөө орон нутагт дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,.

Гуравт, хил дамнасан шилэн кабелийн сүлжээг сайжруулж, бүс нутгийн дижитал эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх,

Эцэст нь шинэ эдийн засгийн гол хэсэг болох мэдээллийн элементүүдийг бэлтгэж Cloud, AI болон 5G шинэ эдийн засгийн ирээдүйн суурийг бэлдэхэд дэмжлэг болгоход оршино.

Эцэст нь хэлэхэд Huawei нь үндэстэн дамнасан олон улсын МХХТ компаний хувьд Монгол улсын цаашдийн дижитал хөгжилд хувь нэмэрээ оруулж, хамтран ажиллах болсондоо таатай байна.