Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Мэндчилгээ

Хуавей компанийн нэрийн өмнөөс та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Хуавей компани нь дэлхийд тэргүүлэгч технологийн компани бөгөөд мэдээлэл, харилцаа холбоо, дижитал технологийн шийдлүүд, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол, ногоон эрчим хүчний шийдлүүдийг дэлхийн 170 гаруй улс, бүс нутагт амжилттай дэлгэрүүлсэн туршлагатай. Инновацыг хөгжлийнхөө гол цөм болгож, судалгаа хөгжүүлэлтийн салбарт 2015-2024 онд 179.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тогтвортой ухаалаг хөгжлийн төлөө тасралтгүй нарийн судалгаа, хөгжүүлэлт хийсээр ирлээ.

CEO 20260101

Хуавей компани нь 2005 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулж харилцаа холбоо, мэдээлэл технологийн дэд бүтцийг хөгжүүлэх, өндөр хурдны сүлжээг хот, хөдөөгийн бүс нутагт хүртээмжтэй болгох, дижитал шилжилтийг дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшил, мэдээлэл технологийн салбарын байгууллагуудтай нягт хамтран ажилласаар ирлээ.

Мөн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, залуучууд, инженер, мэргэжилтнүүдэд олон улсын түвшний мэдлэг, ур чадвар олгох сургалт хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлсээр байна.

Цаашид Хуавей компани нь Монгол улсын дижитал шилжилтийг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бэхжүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, кибер аюулгүй байдал болон инновацад суурилсан эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилтоо тууштай хэрэгжүүлэх болно.

Үүний хүрээнд 5G сүлжээ, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, ухаалаг хот, ухаалаг үйлдвэрлэл, ногоон хөгжлийн технологи зэрэг дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар нутагшуулах ажлыг идэвхтэй ахиулсаар байна.

Хуавей компани нь “Инновацаар дамжуулан бүрэн холбогдсон, ухаалаг ертөнцийг хамтдаа бүтээе” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд Монгол улсын технологийн хөгжлийн төлөө зэрэгцэн урагшлахдаа баяртай байна.

Та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн

“Хуавей Техноложи” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Jacky Xian