Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Huawei брэндийн нарны эрчим хүчний шийдэл танилцуулах өдөрлөг

2024.04.15
Huawei Mongolia ХХК нь Сэргээгдэх эрчим хүчний салбарт танигдсан нарны цахилгаан системийн нэрийн бүтээгдэхүүнээ Clean Resource Development ХХК болон Tsoba House-тай хамтран 12-р сарын 24-ний өдөр танилцуулах өдөрлөг амжилттай зохион байгуулсан.
Бидний танилцуулж буй Fusion Solar системийг Хадат Вилла төслөөр дамжуулан Монгол улсын зах зээлд нэвтрүүлж байгаа бөгөөд хүрээлэн буй орчиндоо бохирдолгүй, ногоон ирээдүйг бүтээхээр зорьж байгаа билээ. Тус өдөрлөгт ирсэн зочид маань бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй байхын чухлыг ойлгож сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээг мэдэрч танилцсан юм.

Иргэд сүүлийн үед орон сууц гэхээсээ илүү эрүүл агаарт өөрийн амины орон сууцанд амьдрах сонирхолтой болсон байна. Та нарны эрчим хүчний системийг өөрийн байшин, барилга байгууламждаа суурилуулсанаар:

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр эрчим хүчнийхээ хэрэглээг хангах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэр дундаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна.

-Мөн өрх бүрийг эрчим хүчний үйлдвэрлэгч болгох боломж нээгдэж, шийдэл нь амжилттай туршигдаж байгаа ба үйлдвэрлэгч маань илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд борлуулах бүрэн боломжтой юм.