Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

"Seeds for the future 2023" хөтөлбөрт монгол улсаа төлөөлөн 10 мэргэжилтэн хамрагдахаар болж батламжаа гардан авлаа.

2023.09.04

Seeds for the Future” хөтөлбөр нь анх 2008 онд Тайланд улсад зохион байгуулагдаж эхэлсэн “Хуавэй Технологи” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгддэг тэргүүлэх мэдээллийн технологийн мэдлэг олгох хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь залуу авьяастнуудыг хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд шаардагдах ур чадвар, сэтгэлгээг бий болгоход туслах зорилготой, жил бүр дэлхийн шилдэг залуу авьяастнуудыг нэг дор цуглуулж хамгийн сүүлийн үеийн мэдээлэл харилцаа холбоо технологийн мэдээлэлтэй танилцаж, орчин үеийн соёлыг мэдэрч, мэргэжлийн түвшинд дээшлэх боломжийг олгодог.

2022 oнд Монгол улсад зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт Монгол улсын тэргүүлэх их, дээд сургууль, академийн нийт 28 оролцогч амжилттай хамрагдсан бол энэ жил Катар улсын Доха хотод зохион байгуулагдах "Seeds for the future 2023" хөтөлбөрт монгол улсаа төлөөлөн боловсролын салбарт ажиллаж буй 10 мэргэжилтэн хамрагдахаар болж батламжаа гардан авлаа.  

"Seeds for the future 2023” хөтөлбөрт дэлхий дахины 14 улсын 140 гаруй мэргэжилтэн оролцож байна. Энэ жилийн "Seeds for the future 2023” хөтөлбөрийн онцлог нь  7 хоногийн хугацаанд  мэдээллийн технологийн ур чадвараа нэмэгдүүлэх сургалтад хамрагдах бөгөөд “Tech4Good” тэмцээнд оролцож, технологийн 5G, Үүлэн технологи, Хиймэл оюун ухаан гэх мэт сургалтуудад хамрагдан, манлайллын хичээл болон технологийн үзэсгэлэнгийн танхимд зочлох, дэлхийн шилдэг үе тэнгийнхэнтэй соёлын солилцоо хийх зэрэг баялаг туршлагыг санал болгосон цогц эрчимжүүлсэн хөтөлбөр гэдгээрээ онцлог юм.

 Цаашид “Хуавэй Технологи” ХХК болон “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-тай хамтран МОНГОЛ УЛСАД 1000 ИНЖЕНЕР БЭЛТГЭХ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, залуу боловсрол хүчнийг мэргэшүүлэн мэдээллийн технологийн салбарын экосистемийг бий болгохоор зорин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд мэдээллийн технологийн салбарт суралцаж буй залуу боловсон хүчнийг ICT мэдлэг олгох сургалт хөтөлбөрүүдэд хамруулан "Хуавэй" -ийн мэргэжилтнүүдтэй мэдлэг солилцох болон "Хуавэй" лабораториор зочилох боломжийг олгох юм.