Huawei компани "ICT EXPO-2023"-д амжилттай оролцлоо

Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Huawei компани "ICT EXPO-2023"-д амжилттай оролцлоо

2023.06.14

Huawei компани энэ удаагийн үйл ажиллагаанд өөрсдийн “байгууллагын болон хэрэглэгчийн” бүтээгдэхүүнүүдийн 2022 - 2023 оны технологийн шинэчлэл дэвшилтийг 5 салбарын орчинд Монголын хэрэглэгчдэд нээлттэй үзүүлж танилцууллаа.

  1. Home solution: Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт гегабетийн гэр интернет FTTR.
  2. Fusion solar: Айл өрхийн хэмжээнд өргөн ашиглагдаж байгаа Sun-2000 инвертерийн цуврал, Luna 2000 батарейн цувралыг бодитоор авчран үзүүлсэн ба Телеком ногоон эрчим хүчний төхөөрөмжүүд мөн эдгээрийн ашигт үйлийн коэффициент давуу талууд болон эрчим хүчний дижиталчлалын талаар, модульчлагдсан загвар дизайн эцсийн хэрэглэгчид хэчнээн хялбар болж буй туршлага
  3. Data center: Өөрсдийн санал болгодог дата центрийн контейнер, модулар шийдлийг танилцуулсан. Мөн Huawei комкани нь хөргөлтийн систем, тог баригч, АТС, хуваарилах самбар болон хяналтын системийг өөрсдөө үйлдвэрлэн хөгжүүлж зах цогц байдлаар нийлүүлдэг ба өнгөрөгч 2022 онд борлуулагдсан тоогоороо дэлхийд тэргүүлж байна.
  4. Enterprise business group: Байгууллага хэрэглэгчдэдээ зориулан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн утасгүй интернет болон Huawei Idea Hub ухаалаг дэлгэцийг мөн танилцуулсан.
  5. Харин Huawei хэрэглэгчийн бизнес группийн хувьд шинээр нээлтээ хийж буй HUAWEI P60 цувралын гар утаснуудаа танилцууллаа. Huawei P60  гар утасны хувьд үндсэн 3 онцлогтой: 

    1. Харанхуй шөнө ч хүний нүүрний деталь бүр тод харагдахуйц гэгээлэг зураг авах боломжтой XMAGE КАМЕР.
    2. Олон тэрбум нанокристалыг ургуулах технологийн дэвшилтэт аргачлалаар хийгдсэн хамгийн БАТ БӨХ KUNLUN ДЭЛГЭЦ.
    3. Зөвхөн P60 Pro Rococo цагаан загварт гар утас бүрийн арын хээ дахин давтагдашгүй байхаар байгалийн сувдан элементийг шингээсэн.