Захиралын мэндчилгээ
2023.09.22
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Huawei компани нь мэдээлэл, харилцаа холбооны технологи (ICT) дэд бүтэц, ухаалаг төхөөрөмж, ногоон эрчим хүч, өндөр хурдны 5G сүлжээ нийлүүлдэг дэлхийд тэргүүлэгч компани юм. Бид бүрэн холбогдсон, ухаалаг ертөнцийг хувь хүн, айл гэр, албан байгууллага болгонд нэвтрүүлэхээр зорьж байна.
170 гаруй улсад 200,000 гаруй ажилтантай Huawei компанийн нийт ажилчдын 54 хувь нь судалгаа, шинжилгээний хүрээлэнд ажилладаг. Жилийн нийт орлого 90 тэрбум ам.долларт хүрч, жилийн орлогын 22.4 гаруй хувийг судалгаа, шинжилгээний хүрээлэнд зарцуулдаг. Huawei нь 2022 оны дэлхийн шилдэг 10 брэндийн жагсаалтад Apple, Google, Microsoft, Facebook гэх мэт компаниудтай зэрэгцэн орсон билээ.
Huawei нь Seeds for the Future, Tech4all болон HCIA, HCIP, HCIE зэрэг бүхий мэргэжилтэн бэлтгэх сургалт хөтөлбөрүүдийг Huawei Их сургуулиар дамжуулж МХХТ-ийн мэргэжилтнүүдээс бүтсэн экосистемийг байгуулж байна. Бид дэлхийн 137 гаруй орны МХХТ-той холбогдох байгууллагын мэргэжилтэн, оюутан, инженер, багш нарыг сургасан туршлагатай.
“COVID-19” сүүлийн жилүүдэд Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орнуудын эдийн засагт ноцтой хүндрэл учруулсан. Уг хүндрэлээс гарч Монголын эдийн засгийн өсөлтийг сайжруулахад мэдээллийн технологийн салбар асар их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг та бид бүхэн бүгд мэдэж байгаа. Huawei нь дэлхийн мэдээллийн технологийн салбар дахь олон улс дахь туршлага дээрээ тулгуурлан Монгол улсын “Дижитал Үндэстэн” бодлогыг дэмжихэд бэлэн гэдгийг хэлмээр байна.
Дашрамд дурьдхад Huawei МХХТ-ийн салбарын хөгжлийн 4 үндсэн чиглэлийг стратегийн гол чиг үүргээ болгон ажилладаг. Үүнд:
Нэгдүгээрт, МХХТ-ийн дэд бүтцэд шинээр гарч ирж буй технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих,
Хоёрдугаарт, хөдөө орон нутагт дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,.
Гуравт, хил дамнасан шилэн кабелийн сүлжээг сайжруулж, бүс нутгийн дижитал эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх,
Дөрөвт, шинэ эдийн засгийн гол хэсэг болох мэдээллийн элементүүдийг бэлтгэж Cloud, AI болон 5G шинэ эдийн засгийн ирээдүйн суурийг бэлдэхэд дэмжлэг болгоход оршино.
Эцэст нь хэлэхэд Huawei нь үндэстэн дамнасан олон улсын МХХТ компаний хувьд Монгол улсын цаашдийн дижитал хөгжилд хувь нэмэрээ оруулж, хамтран ажиллах болсондоо таатай байна.