Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Huawei Монгол дахь салбар Ахмад настны үндэсний төвд хандив өглөө

2023.06.20
4

Huawei Mongolia хамт олноос 6 сарын 19 ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Батсүмбэр ахмад настны үндэсний төвд өөрсдийн хэрэглэж байсан гал тогооны тоног төхөөрөмж болон оффисын хэрэглээний сандал ширээг хандивлалаа. 

Энэхүү ахмадын асрамжийн үндэсний төв нь 1924 онд Монгол улсын анхны ахмадын асрамжийн газар гэх тодотголтойгоор байгуулагдсан. Батсүмбэрийн ахмадын асрамжийн газарт Монгол улсын 21 аймаг болон сумдаас ахмад настнууд ирдэг. Одоогийн байдлаар 197 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан болон 112 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Тухайн ахмадын асрамжийн төв нь шинэ байр ашиглалтанд оруулж байгаатай холбогдуулан тоног төхөөрөмж, оффисын хэрэглээний тавилгын нэн хэрэгцээтэй үед манай хамт олон цаг үеэ олж хандивласанд талархаж илэрхийлж Талархлын бичиг гардуулан өглөө.