Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Huawei ногоон хөгжлийг дэмжин ажиллах асуудлааар Монгол улсын БОАЖЯ-тай уулзалт хийв

2022.08.17

(2022.08.17 Улаанбаатар Хот) Дэлхийн хөгжил маш хурдацтай явагдаж, хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр улс орнууд өөрсдийн ногоон хөгжилд их анхаарч эхэлсэн билээ. Huawei нь Ногоон хөгжил, Ногоон ирээдүйг хэрэглэгчдэд хүргэдэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ түгээдэг бөгөөд, олон улсад ногоон хөгжлийг дэмжих тал дээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн арвин туршлагатай. “Green Development 2030” төлөвлөгөө нь Huawei компаний 2030 хүртэлх хийхээр зорьж буй ажлуудын төлөвлөгөө, анализыг багтаасан судалгаа ба 2030 гэхэд эрчим хүчний хэрэглээний 50%-ийг дахин сэргээгдэх эрчим хүчнээс, цахилгаан машин, ногоон дэд бүтэц гэх мэт шийдлүүдийг танилцуулсан.

Нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон хөгжлийг дэмжин ажиллах асуудлааар "Huawei" компанийн Монгол дахь захирал Andrey Songyaxu, Бизнес олон нийттэй харилцах захирал Т.Эрдэнэхүү, Олон нийттэй харилцах менежер Л.Анастасия нар Монгол улсын БОАЖЯ-ны дэд сайд Г.Түвдэндоржтой уулзалт хийв.Уулзалтын үеэр дараах ерөнхий 3 асуудал дээр санал солилцлоо.

- "HUAWEI" компани МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих ажлыг дэмжиж, хамтран ажиллах хүсэлт тавив.

-Мөн сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологийг гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах туршилтын төслийг эхлүүлэх асуудалд санал солилцож, дэмжлэг үзүүлэхээр болов.

-Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.

Сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологийг гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах туршилтын төслийг эхлүүлэх ажилд Huawei компаниас хамгийн их онцолж буй технологи бол LUNA 2000+ SUN2000 хоёрыг нэгтгэн нүүрснээс хамааралтай эрчим хүчний хэрэглээг халах төхөөрөмж юм. Luna2000-15kWh нь баттерэй хураагуур бөгөөд  15kWh буюу 1200A-ийн багтаамжтай. Sun2000-2ktl-l1 нь инвертэр бөгөөд нарны хавтан буюу PV модуль-ийг холбож нарны эрчим хүчийг DC/AC-д хувиргаж хэрэглэгчдийг шууд ашиглахад боломжтой болсон.