MAK компани нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хүртэлх хувийг Huawei technologies компанитай хамтран нарны эрчим хүчээр хангахаар зорьж байна.
2024.06.10
Ногоон стратегиар хөгжих бодлого баримталж буй Монголын Алт МАК компани эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хүртэлх хувийг сэргээгдэх болон цэвэр эрчим хүчээр хангах зорилгоор дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.Үүнд Huawei technologies компанийн нарны эрчим хүчний бүтээгдэхүүнийг ашиглах юм.
- 4.9МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт.
- Төслийн 1-р ээлжийн 1.6МВт хүчин чадал бүхий нарны хавтангуудыг суурилуулав.
- Тус цахилгаан станц нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг жилд 6000 тонноор бууруулж, 84 сая литр ус хэмнэх юм.
Эх сурвалж: https://www.facebook.com/MAKMongolynAlt/posts/pfbid0kqEhScuxzpDEETFGuSigD1GLtCQnoXCNAdaFmtwqobULwAmHxTqi3wpg3TfZBgj7l?rdid=ir92TYmgL9RQ7hsV