Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Монгол улсын анхны "НОГООН ӨРТӨӨ” Хуавей компаний 241Квт батарей систем болон цахилгаан машины хурдан цэнэглэгчийн шийдлийг сонгон нэвтрүүллээ


Монгол Улсын анхны “Ногоон өртөө” төсөлд Хуавей компанийн дижитал эрчим хүчний цогц шийдлийг амжилттай нэвтрүүлж, манай компани 241 кВт.ц хүчин чадалтай батарейн эрчим хүч хадгалах систем (БХС) болон цахилгаан автомашины хурдан цэнэглэх шийдлийг нийлүүллээ.
Энэхүү төсөл нь CU сүлжээний 600 дахь салбар болох орон нутгийн авто зам дагуух шинэ үеийн цогц үйлчилгээний өртөөнд хэрэгжсэн бөгөөд нарны эрчим хүчний систем, батарейн эрчим хүч хадгалах систем (БХС), цахилгаан автомашин цэнэглэх станцын иж бүрэн тоног төхөөрөмж, ухаалаг шийдлийг Хуавей компани нийлүүлж , төслийн угсралт, суурилуулалтын ажлыг манай нарны эрчим хүчний албан ёсны түнш Clean Resource Development (CRD) компани амжилттай гүйцэтгэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан "Чөлөөлье" бодлогын хүрээнд хэрэгжиж буй энэхүү төсөл нь ногоон шилжилтийг бодитоор дэмжсэн, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах бүс, худалдаа, үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” гэдгээрээ онцлог юм.
Хуавей  дижитал технологи болон эрчим хүчний инновацийг хослуулсан шийдлээрээ дэлхий дахинд тогтвортой хөгжлийг дэмжиж ирсэн. Энэхүү төслийн хүрээнд нийлүүлсэн дэвшилтэт эрчим хүчний шийдэл нь сэргээгдэх эрчим хүчний үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх, эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах, цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

 Хуавей компани Монгол Улсын ногоон хөгжил, эрчим хүчний шилжилтийг дэмжин, дэлхийн тэргүүлэх дижитал эрчим хүчний технологи, найдвартай шийдлүүдийг хэрэглэгч, харилцагчдадаа хүргэсээр байх болно.