Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

Хуавей компани Монголын хөрөнгө оруулалтын форумын хүрээнд хүндэт зочид төлөөлөгчдөд зориулсан бизнес аялал зохион байгууллаа


“Монголын хөрөнгө оруулалтын форум: Шанхай 2026” арга хэмжээний хүрээнд Хуавей компани Глобал түншээр хамтран ажиллаж, форумын өмнөх өдөр буюу 2026.05.26-нд Монгол Улсаас оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчдөд зориулан Шанхай хот дахь судалгаа, шинжилгээний төвдөө нэг өдрийн бизнес аяллыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр Хуавей компанийн төлөөлөгчид Монголын тэргүүлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийг хүлээн авч, компанийн дэвшилтэт технологи, инновацын шийдлүүд болон судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаатай танилцах боломжийг бүрдүүлэв.
Зочид төлөөлөгчид дараах төвүүд болон үйл ажиллагаатай танилцлаа:

• GFM ESS Application and Test Center / Global Grid Simulation Center

• Дэвшилтэт технологийн үзэсгэлэнгийн танхим

• Хуавей компанийн Microgrid бизнесийн шийдлийн танилцуулга

• Хятад дахь харилцагч компанийн үйл ажиллагааны танилцуулга

• Судалгаа, хөгжүүлэлтийн төв (R&D Center)–ийн аялал


Аяллын хүрээнд оролцогчид Хуавей компанийн технологийн хөгжил, инновацын шийдэл, дэлхийн зах зээлд хэрэгжүүлж буй туршлага, үйл ажиллагаатай илүү ойроос танилцаж, компанийн үйл ажиллагааг бодитоор ойлгон мэдэж авсанд бид баяртай байна.