Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу
Хуавей Монгол улсад анх удаа IP Club арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Хуавей Монгол улсад анх удаа IP Club арга хэмжээг зохион байгуулж, IP сүлжээний ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцлээ.
Тус арга хэмжээг Хуавей Техноложи компанийн Төв Ази дахь байгууллагын бизнес хариуцсан захирал Чан Жиан нээж үг хэлэхдээ дижитал шилжилтийн эрин үед бизнесийн инноваци болон үр ашиг нэмэгдэхийн зэрэгцээ сүлжээний дэд бүтэц хэрхэн шинэчлэгдэх шаардлагатай болж байгаа, мөн кибер аюулгүй байдлыг хангах нь байгууллагуудад томоохон сорилт болж буйг онцолсон юм.

Арга хэмжээний үеэр: Хуавейгийн “Imagine Wi-Fi 7 and Beyond” хөтөлбөрийг танилцуулж,шинэ үеийн датацентер, кампус сүлжээ болон түүний аюулгүй байдал, SD-WAN, Wi-Fi 7 нэвтрүүлэлт, дата төвийн найдвартай байдал гэх мэт шийдлүүдийн чиглэлээр олон шинэ боломжууд яригдсан юм.
Цаашид Хуавей нь Төв Азийн орнуудад IP Club платформыг өргөжүүлж, харилцагчид болон түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, аюулгүй, ухаалаг, ирээдүйд чиглэсэн IP сүлжээний технологийн нэвтрүүлэлтийг өргөжүүлэх болно.