Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

5G хаана түгсэн байгаа вэ?

2022.07

5G нэвтрэлтийн талаар олон статистик үзүүлэлтүүд гарсан. 2021 оны арваннэгдүгээр сар гэхэд 112 улс орон 5G-г нэвтрүүлж эхэлсэн бөгөөд зарим нь бусдаасаа илүү дэвшилтэт байна. Эдгээр улсуудаас Норвеги, Өмнөд Солонгос, АНУ, Хятад улсууд байршуулах, татах хурдаараа тэргүүлж байна. АНУ, Хятад хоёр 5G-ийн хамрах хүрээг 80 гаруй хувьд хүрсэн бөгөөд улс орнууд хэрэглэгчдийнхээ 5G-ийн хүртээмжийг тасралтгүй өргөжүүлж байна. Үүний зэрэгцээ сая сая хэрэглэгчид 5G-ийг дэмждэг төхөөрөмжүүд ашиглаж эхлэж байна.

Зах зээл дээрх бүх 5G адилхан биш. 5G нь спектртэй харьцах нарийн төвөгтэй шинж чанартай учраас хандалттай байх нь илүү өндөр гүйцэтгэлтэй байх албагүй. Үндсэндээ 5G нь үндсэндээ хоёр төрлийн спектр дээр тулгуурлахаар бүтээгдсэн.

Oператор бүр 5G сүлжээгээ хэрхэн тохируулах, ямар Үйлдвэрлэгчид хандахаас хамаарч 5G-ийн гаргах үзүүлэлтүүд өөр өөр байдаг. Тийм ч учраас зарим хэрэглэгчид 5G дээр 4G-ээс бага хурдтай байна гэж хэлдэг нь үүнтэй холбоотой. Харин удаан хугацаанд боловсруулж, туршилт хийсэн технологиор бүтээгдсэн 5G сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэх компаниа зөв сонгосноор операторууд хэрэглэгчдэдээ 5G-ийн хүчин чадлыг улам илүү хүргэж чадна. Энэ тал дээр Huawei компани арвин туршлагатай бөгөөд одоогоор Хятад, Европын улсууд, Азийн ихэнхи улсуудад хурдан, өртөг багатай, бас НАЙДВАРТАЙГААР түгээж байна.