Энэ сайт нь cookies ашигладаг. Сайтыг үргэлжлүүлэн үзсэнээр та биднийг cookies ашиглахыг зөвшөөрсөн болно. Манай нууцлалын бодлогыг уншина уу

5G сүлжээг танд илүү аюулгүй, хурдтай бас ухаалгаар түгээнэ

2022.07

Huawei нь дэлхийн хамгийн хүчирхэг түүний зэрэгцээ энгийн бас ухаалаг 5G сүлжээг бүтээж чадсан. Huawei компаний дарга Гуо Пин хэлэхдээ: “Гэсэн хэдий ч, ийм сүлжээний шинэчлэлд аюулгүй байдал маш чухал бөгөөд салбар болон засгийн газрууд хамтран ажиллаж, кибер аюулгүй байдлын нэгдсэн стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй гэжээ.”

Нэг талаас манай 5G шийдлүүд салбартаа өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн. Нөгөөтэйгүүр, манай 5G шийдлүүдийн аюулгүй байдлын талаар олон таамаг гарсан. Тиймээс би Huawei-ийн хамгийн сүүлийн үеийн инноваци болон кибер аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Инноваци

2018 оны Европын холбооны R&D хөрөнгө оруулалтын самбарт Huawei дэлхийн хэмжээнд 5-р байранд оржээ. Өнгөрсөн жил бид 15 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү тууштай хөрөнгө оруулалт олон эерэг үр дүнг авчирсан. Тасралтгүй хөрөнгө оруулалт хийснээр бид үйлчлүүлэгчиддээ шинэ, шинэлэг бүтээгдэхүүн, илүү үр ашигтай үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж чадна. 5G бол үүний төгс жишээ юм.

Хүчирхэг. Энгийн. Ухаалаг.

Huawei бол 5G сүлжээг өргөн цар хүрээтэй нэвтрүүлэх боломжтой анхны компани юм. Хамгийн чухал нь бид хамгийн энгийн бааз станцуудыг илүү сайн гүйцэтгэлтэй хүргэж чадна. 100 мегагерц давтамжтайгаар манай 5G секундэд 14 гиг-ээс дээш хурдтай байх боломжтой; гэхдээ энэ нь ганцхан салбарын хувьд юм. Одоогоор бид 5G сүлжээний гүйцэтгэлийн тэргүүн эгнээнд явж байна.

Хүчирхэг

Шинэчлэл нь үргэлж нарийн ширийн зүйлсээр илэрхийлэгддэг.

Хүчин чадлаас эхэлцгээе.

Техник үзүүлэлтийн хувьд манай 5G чип нь 64 сувгийг дэмждэг бөгөөд энэ нь салбарын хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн бид эдгээр чипүүдийн тооцоолох хүчийг 2.5 дахин нэмэгдүүлсэн. Богино долгионы хувьд бид зах зээл дээрх бусад шийдлүүдээс 10 дахин их дамжуулах зурвасын өргөнийг дэмжиж чадна. Бид технологийнхоо физик хязгаарыг бага багаар нэмэгдүүлж байна.

Энгийн

Мөн бид гүйцэтгэлийг алдагдуулахгүйгээр бааз станцуудыг аль болох энгийн болгож байна. Жишээлбэл, хэрэв бид хуучин техникээр 64Т антенна хийсэн бол нэг 5G антенна хаалганаас том байх байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид шинэ материал ашиглаж байна. Бид эд ангиудын тоог 99 хувиар багасгасан бөгөөд хөнгөн бүрээстэй бол жинг 40 хувиар бууруулж чадна. Эдгээр шинэ AAU нь үүргэвч шиг хэмжээтэй бөгөөд маш бат бөх юм. Тэд 15-р зэргийн хар салхийг ч ажрахгүйгээр тэсч гарч чадна.

Суурилуулалт нь маш хялбар. Бид тэдгээрийг 4G сайт дээр, бүр чийдэнгийн шон дээр шууд суулгаж болно. Ийм байдлаар энгийн сайтууд CAPEX болон OPEX-ийг эрс багасгадаг. Орон зай хязгаарлагдмал Европт бид жил бүр бааз станц болгоны түрээсээс 10,000 евро хэмнэхэд тусалж байна.

Ухаалаг

Өнгөрсөн аравдугаар сард Huawei дэлхийн хамгийн хүчирхэг хиймэл оюун ухаантай чипүүдийг гаргасан: Ascend 910 болон Ascend 310. Бид эдгээрийг ашиглан бүх хувилбарт мэдээлэл авчирч, үүрэн холбооны сүлжээний тооцооллын эрчим хүчний зардлыг бууруулах боломжтой.

Эдгээр чип дээр тулгуурлан Huawei оператор сүлжээний олон алгоритм, загваруудыг боловсруулсан. AI-ийн тусламжтайгаар бид нөөцийн үр ашгийг нэмэгдүүлж, ашиглалт, засвар үйлчилгээг хялбарчилж, харилцаа холбооны сүлжээнд эрчим хүчний зарцуулалтыг бууруулж чадна.

Инженерчлэлийн шинжлэх ухаанд хэдий чинээ их хөрөнгө оруулалт хийнэ төдий чинээ их үнэ цэнийг бий болгож чадна. Huawei-д бид хүчирхэг, энгийн, ухаалаг 5G сүлжээг дэлхийн хаана ч байсан оператор компаниудад хэнээс ч илүү хурдан хүргэж чадна. Huawei бол 5G технологиор дэлхийд тэргүүлэгч юм. Гэхдээ аюулгүй байдалгүйгээр 5G инноваци юу ч биш гэдгийг бид мэднэ.

Нэгдсэн стандарт, уялдаатай үүрэг хариуцлага

Бид бүгд итгэж болох тогтолцоог бий болгохын тулд нэгдсэн хариуцлага, нэгдсэн стандарт, тодорхой зохицуулалттай байх хэрэгтэй.

Хариуцлагын гурван тал байдаг:

Технологийн ханган нийлүүлэгчид хариуцлагатай байх,

Үүрэн холбооны салбарынхан хариуцлагатай байх,

Салбарын зохицуулагчид хариуцлагатай байх.

Технологийн үйлчилгээ үзүүлэгчид

Бидэн шиг технологи нийлүүлэгчдээс эхлэе.

Технологийн үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд бидний үүрэг бол стандартыг дагаж мөрдөх, аюулгүй тоног төхөөрөмж бүтээх явдал юм. 5G-ийн тусламжтайгаар бид 4G-ийн талаар маш их ахиц дэвшил гаргасан бөгөөд 5G нь 4G-ээс илүү аюулгүй гэж бахархалтайгаар хэлж чадна. Борлуулагчийн хувьд бид операторын сүлжээг ажиллуулдаггүй бөгөөд операторын мэдээллийг эзэмшдэггүй. Бидний үүрэг хариуцлага, бидний амлаж буй зүйл бол бид муу зүйл хийхгүй байх явдал юм.

Энд би үүнийг аль болох тодорхой хэлье: Huawei төхөөрөмжүүддээ “тагнагч” суулгаж байгаагүй бөгөөд цаашдаа ч ийм зүйлийг зөвшөөрөхгүй. Бид энэ үүрэг хариуцлагатаа маш нухацтай ханддаг юм.

Үүрэн холбооны операторууд

Операторууд өөрсдийн сүлжээний аюулгүй ажиллагааг хариуцдаг.

5G сүлжээ нь хувийн сүлжээ юм. Янз бүрийн сүлжээнүүдийн хоорондох хил хязгаар тодорхой байна. Операторууд Firewall, хамгаалалтын гарц ашиглан гадны халдлагаас урьдчилан сэргийлдэг. Дотоод аюул заналхийллийн хувьд операторууд сүлжээний элементүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд бүх үйлдвэрлэгчид болон түншүүдийг удирдаж, хянаж, аудит хийх боломжтой.

Салбарын зохицуулагчид

Салбарын хувьд бид бүгдээрээ стандартын тал дээр хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бол бидний хамтын хариуцлага юм. Аюулгүй сүлжээг бий болгохын тулд бид кибер аюулгүй байдлын шаардлагыг стандартчилах хэрэгтэй. Мөн эдгээр стандартууд нь бүх нийлүүлэгчид болон бүх операторуудаар баталгаажсан байх ёстой.

NESAS-ийг GSMA болон 3GPP хамтран тодорхойлсон бөгөөд энэ нь маш сайн санаа юм. Huawei энэ схемийг бүрэн дэмждэг. Үнэн хэрэгтээ 3GPP-ийн аюулгүй байдлын стандартууд нь засгийн газрын олон хамгаалалтын агентлагуудын дэмжлэгтэйгээр бүтээгдсэн.

Мөн би NESAS-ийг дэлхий даяар түгээхийг зөвлөж байна. Сүлжээ аюулгүй эсэхийг мэргэжилтнүүд шийднэ.

Шилдэг технологи, илүү аюулгүй байдал

Хуавэй нь дэлхий даяар 3 тэрбум хүнд үйлчилж, 30 жилийн турш аюулгүй байдлын хувьд өндөр амжилт үзүүлжээ.

Тиймээс шилдэг технологи, аюулгүй байдлыг сайжруулахын тулд Huawei-г сонгоорой.